Хүнсний дэлгүүрийн бизнес эрхлэгч хэн бүхэнд таатай мэдээ дэлхийн технологийн хөгжил яг одоо таны гар дээр ирлээ. 2019 оны шилдэг стартап баг Одо экосистемс ХХК-ийн ODO ORDER хэмээх хүнсний дэлгүүрт зориулсан бараа таталтын дундын зуучлалгүй шууд захиалдаг апп гаргаж өдгөө 3000 дэлгүүр идэвхтэй ашиглаж байгаа бол дараагийн бүтээгдэхүүн болох тухайн дэлгүүрийн ойр 500м-1500м доторх бүх үйлчилүүлэгчидээс нь захиалга авдаг Odoshop апп гаргахад бэлэн боллоо. Өөрөөр хэлбэл иргэд гэртээ, ажил дээрээ болон дурын байршлаас Odo shop апп ашиглаж 1500м доторх дурын хүнсний дэлгүүрээс хүссэн бараагаа захиалан хүргүүлэх авах юм. Яг одоо апп-д нэгдэх хүнсний дэлгүүрүүдээ бүртгэж эхэллээ.

Odo shop –д хүнсний дэлгүүрээ бүртгүүлснээр танд ямар боломж нээгдэх вэ?

  1. Хүнсний дэлгүүрүүдийн хамтын нэгдэл ОЛУУЛАА бизнес загвартай анхны онлайн хүнсний дэлгүүр
    - Бүх хүнсний дэлгүүрийн дундын захиалга хүлээн авах систем. Нийслэл, аймаг сум байршил үл хамааран ODOSHOP апп ашиглан Одоо – Ойрхон- Онгорхой байх хүнсний дэлгүүрт захиалга ирэх тул танай дэлгүүр онлайн худалдааны борлуулалтын шинэ сувагтай боллоо.
  2. Хамгийн ойроос хамгийн хурдан хүргэлт
    - “Олуулаа” болсон хүнсний дэлгүүрүүд өөрийн байршилд 500м-1000м доторх иргэдийн захиалгыг ODOSHOP апп-аар авч хүргэлт хийнэ. Хүргэлтийг эхний удаад дэлгүүрүүд өөрсдөө хийх бөгөөд тун удахгүй бид хүргэлтийн цагийн ажилтнуудын хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх болно.
  3. Сонголтын эрх чөлөө буюу үйлчлүүлэгч төвтэй дэлгүүр
    - Хүнсний дэлгүүрүүд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээрээ үйлчлүүлэгчидтэйгээ холбогдож тэдний хүслийг, сонголтыг, хэрэгцээг мэдэж өөрийнх нь сонгосон дуртай бараа бүтээгдэхүүнээр үйлчлэх болно. Үйлчлүүлэгчид ч дэлгүүрт байгааг нь л бус өөрийн хүссэнээ авах цаг ийнхүү ирлээ.

Мэдээж олон шинэ үйлчилгээ шат дараатай нэмэгдэх болно. Ганцхан апп Монгол орны хаана ч үйл ажиллагаагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүдийг үйлчлүүлэгчидтэй нь цахимаар холбоно.

Та хүнсний дэлгүүр эрхлэгч бол орон даяар байх 1000, 1000 дэлгүүртэй нэгдэн ОЛУУЛАА хамтран ажиллаж ОЛУУЛАА хамтдаа өсөж ОЛУУЛАА урагшилж ОЛУУЛАА худалдааны салбарт цахим шилжилт хийцгээе.